ДУНДГОВЬ: З.Пэрэнлэймаад "Улсын мэргэн" цолны мялаалга өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-18 10:33:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Цахиур багийн харваач,”Улсын мэргэн” З.Пэрэнлэймаад нутгийн зон олон, аймаг, сумын ЗДТГ-аас хүнэтгэл үзүүлж, мялаалга өргөв.  

Тэрээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын буриад сурын харваанд 64 сумнаас 55 онон түрүүлж, “Улсын мэргэн” цол хүртжээ.

Түүний төрсөн нутаг Дэлгэрцогт сумнаа зохион байгуулсан тус наадмын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар нар оролцож, аймгийн ЗДТГ-аас 10,0 сая төгрөг, аймгийн 80 жилийн ойн “Хүндэт медаль” гардуулан хүндэтгэл үзүүлсэн аж.

З.Пэрэнлэймаа 13 наснаасаа энэхүү спортоор хичээллэж эхэлжээ. Түүний анхны багш Дундговь аймгийн “Мандалгов хүнс” ХХК-ний Цахиур багийнахлагч Спортын мастер, аймгийн мэргэн Д.Амаарагчаа, Спортын пэп мастер Т.Шараа нар юм.

2015 оноос Хилчин спорт хороонд Монгол Улсын даян мэргэн Б.Ёндонгийн удирдлага дор хичээллэж байсан бөгөөд энэ жил Цахиур багийнхаа бүрэлдэхүүнд орж харважээ.

Тэрээр ийнхүү “Улсын мэргэн” цол хүртсэнээр Дундговь аймгийн 4 дэх “Улсын” цолтон харваач болж байна. Анх 1949 онд Ардын хувьсгалын 28 жилийн ойн баяр наадмын харваанд тус аймгийн Адаацаг сумын уугуул А.Амгаабазар 20 сумаас 17 онож, түрүүлэн “Улсын мэргэн” цол хүртэж байсан бол түүнээс хойш 10 жилийн дараа 1959 онд Цагаандэлгэр сумын уугуул Ш.Жамбасамбуу 20 сумаас 19 онож, түрүүлэн мөн энэхүү эрхэм хүндтэй цолны эзэн болж байсан түүхтэй.

Түүнээс хойш 60 жилийн дараа Дэлгэрхангай сумын уугуул, Спортын мастер Ө.Хатанболор Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний

Холбоотой мэдээ