Элчин сайд Г.Мөнхбаяр Азербайжаны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-19 20:22:38
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан Улсад хавсран суух Элчин сайд Г.Мөнхбаяр 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч Ильхам Алиевт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд Г.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Алиевт уламжилж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгчийн урилгыг уламжлав.


Монгол, Азербайжаны харилцаа өнгөрсөн хугацаанд олон салбарт хөгжиж байгааг Элчин сайд онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа илэрхийлэв.


Холбоотой мэдээ