ГОВЬ-АЛТАЙ: Спорт авиралтын зуны сургалт зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-23 14:55:12

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб наймдугаар сарын 13-20-ны өдрүүдэд спорт авиралтын зуны сургалт зохион байгууллаа. 


“Олимп” спорт авиралтын төвд болсон уг сургалт олон улсын стандартад нийцсэн ханан дээр хурд болон техникийн төрлүүдээр анх удаа явагдсан гэдгээрээ онцлогтой болсон аж. 

“Сутайн бор” клубийн ерөнхий захирал, дасгалжуулагч Х.Нямдоо, дасгалжуулагч О.Сайханжаргал нарын удирдан явуулсан тус сургалтад Улаанбаатар хот болон Говь-Алтай аймгийн Алтай, Тонхил сумын 20 гаруй өсвөр, залуу тамирчид хамрагджээ.

Клубийн зүгээс: -"Өсвөр, залуучуудын багтаа илүү найдвар тавин тэдний ур чадварыг ахиулахад ихээхэн анхаарч эрчимтэй бэлтгэж байна. Энэхүү ажлын хүрээнд ирэх онд БНХАУ-д зохиогдох Азийн наадам, БНСУ-д болох өсвөр, залуучуудын ДАШТ, Азийн АШТ, Дэлхийн цом болон олимпын эрх олгох тэмцээнүүдэд аль болох өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байна" гэлээ.

Холбоотой мэдээ