Өвөрхангай аймагт 5 сая мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-15 14:31:33

Өвөрхангай аймгийн  хэмжээнд одоогоор 6,1 сая мал намаржиж байна. 2015 оны жилийн эцсээр 4,5 сая толгой мал тоолуулсан ба 1,6 сая төл хүлээн авчээ. Үүнээс нэг сая орчим малыг хэрэгцээнд зориулан эргэлтэнд оруулснаар 2017 онд 14658 малчин өрхийн 5 сая мал өвөлжинө гэсэн урьдчилсан судалгааг аймгийн ХХААГ-аас гаргаад байна.

Энэ намар аймгийн хэмжээнд 44400 тонн өвс, 6660 тонн гар тэжээл бэлтгэх ёстой бөгөөд малчид хадландаа гарч эхлээд байна. Харин механикжсан хадлангийн салаанууд 8 сарын 15-аас эхлэн хадланд гарах аж. Энэ өвөл цас ихтэй, “хатуухан” болж магадгүй гэсэн таамгаар сумдын аюулгүй нөөцөд 1900 тонн өвс, 1000 тонн хүчит багсармал тэжээлийг  бэлнээр хадгалах шийдвэрийг холбогдох газраас гаргаад байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ