Энэ зун дөрвөн худаг шинээр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-15 14:50:14

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ зун Өвөрхангай аймагт дөрвөн худаг гаргажээ.

Тодруулбал улсын төсвийн хөрөнгөөр Баруунбаян-Улаан суманд 1, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Богд суманд 2, Баянгол суманд 1 худаг гаргасан байна. Мөн сэргээн засварлах шаардлагатай энгийн худгуудийг 9 сард багтаан өөрсдийн хүчээр засч шинэчлэх заавар зөвлөмжийг малчид, бүлэг, хоршоодод Хүнс хөдөө аж ахуйн газраас хүргүүлээд байгаа аж.

Сүүлийн гурван жилийн туршид улсын төсвийн 705 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн 14 суманд 42 худаг, Орон нутгийн хөгжлийн сангийн 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 суманд 22 гүн өрмийн худаг шинээр гаргаж, мөн гүн өрмийн 10 худаг засварлан  бэлчээрийн усан хангамжийг  221.5 мянган га-гаар нэмэгдүүлээд байгаа  юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ