Баянгол омгийн хонин сүргээс хээлтүүлэгчийн захиалга авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-15 15:08:15

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 60 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутгийн шилмэл хонин сүргийг “Баянгол омог”-ийн хонь болгон баталсан. Тиймээс “Баянгол омог”-ийн хонин сүргийг үржүүлэх, өсвөр хээлтүүлэгч бойжуулах ажлыг аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААГ, Баянгол сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.

Хаврын ангилалтаар тус омгоос 270 хуцан хургыг шилж сонгосны дагуу сумдаас захиалга аван өсвөр хээлтүүлэгчийг нийлүүлж байгаа ба одоогоор Гучин-Ус, Хайрхандулаан, Төгрөг, Зүүнбаян-Улаан сумдын малчдаас худалдан авалт хийгээд байгаа аж.

Мөн 22697 хуц, ухныг 85 малчин өрхөд суурилан маллуулж байгаа бөгөөд тэдгээр малд хээлтүүлэгч хянан баталгаа хийж, жишигт тэнцээгүй 43 хээлтүүлэгчийг үржлээс хасчээ.

“Баянгол омог”-ийн хонин сүрэгт намрын үзлэг ангилалтыг 9 сард хийхээр төлөвлөж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ