Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнхийн тухай кино хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2015-10-03 15:36:03

БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Монголын ардчиллыг "өлгийдөн авсан хүний нэг" Жамбын Батмөнхийн тухай баримтат уран сайхны кино хийж эхэлжээ.

Уг киног "Хүмүүн фильм" студийнхэн хийх санаачилга гарган жүжигчдийн багаа бүрдүүлэн эхний зураг авалтаа хийсэн байна. Ж.Батмөнхийн дүрийг  Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын жүжигчин Н.Төмөрбат бүтээж байгаа бөгөөд 1980-1990 оны үйл явдлуудыг харуулах юм. Америк зураглаач зургийг нь авч байгаараа онцлогтойгоос гадна одоохондоо киногоо  "Бүү март" хэмээн нэрлээд байгаа аж. Кино 2016 оны дөрөвдүгээр сард олны хүртээл болох төлөлвлөгөөтэй байгаа гэж найруулагч А.Мөнхсүх ярив. Тэрбээр өмнө нь ардын хувьсгалын анхны долоогийн сэдэвтэй  "Долоон бурхан харавдаггүй" киног найруулжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд