Словакийн бизнесийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-06 11:01:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх Словак-Монголын Худалдааны танхимын Ерөнхийлөгч И.Чарногурский тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийг энэ сарын 5-нд хүлээн авч уулзав. 


Ноён И.Чарногурский тэргүүтэй төлөөлөгчид  энэ сарын 20-27-нд Монгол Улсад айлчилж, МҮХАҮТ болон Словак-Монголын Худалдааны танхим хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурж, холбогдох яамдтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. 


Түүний айлчлал нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэх, ялангуяа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Словак Улсын Эдийн засгийн яамны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой болно гэж итгэж байгаагаа Элчин сайд илэрхийлэв.

Холбоотой мэдээ