ХОВД: Зохиолч, сэтгүүлч Ж.Буяндалай Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-09 11:43:58

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-9-ний өдөр Ховд аймгийн Булган сум байгуулсны 90, 91 жилийн ойн баярыг тэмдэглэж байна.


Энэ үеэр салбар салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдэд төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа.


Үүнээс онцлоход,  Торгуудын түүх, өв, соёлыг олон нийтэд сурталчлан таниулах үйлсэд оюун ухаанаа чилээж олон зохиол бүтээл туурвисан зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Ж.Буяндалай Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.

Ш
агналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэжээ. 80 гаруй настай тэрбээр 60-аад жилийн хугацаад 40 гаруй ном, 500 гаруй мэдээ, нийтлэл бичиж туурвисан байна.

Ташрамд, энэ өдрүүдэд төрийн дээд одон, медаль хүртсэн Булган сумын иргэдийн хамгийн ахмад нь өдгөө 100 настай Д.Өнөр гуай байлаа.  Тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаав.  

 



 

 

Холбоотой мэдээ