УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн
хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцжээ.
Тэдгээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн хэсгийг хэлэлцсэн
тэмдэглэлээс үргэлжлүүлэн уншигч танд хүргэе.
Р. Гончигдорж:- 31 дугаар зүйл дээр санал байвал сонсъё.
А. Болат:- 32 дугаар зүйл дээр 2 санал байна.
Нэгдүгээрт,сүүлийн 5-аас доошгүй жил эх
орондоо байнга оршин суусан гэсэн болзол, 2 дугаарт, улсын 3-аас доошгүй үеийн
уугуул иргэн гэсэн энэ 2 ойлголтыг би буруу ойлгож магадгүй. Заавал байх
шаардлагатай гэдэгт би эргэлзэж байна. Нэгдүгээр санал маань магадгүй гадаад
дипломат албаар явж байгаа хэсэг цөөн хүнд хориг байж магадгүй. Тэд бол эх орны даалгавраар гадаадад суусан
болохоос биш хувийн үзэл бодлоор, эрх ашгийн үүднээс явсан тийм тохиолдол биш
юм. Тийм учраас заавал ингэж хориг тавих шаардлага байгаа болов уу.
Хоёрдугаарт, 3 үе дамжсан уугуул иргэн гэдэг бол энэ Үндсэн хуулийн маань
ардчилсан шаардлагад хэр нийцэж байгаа юм бол гэдэгт эргэлзэж байна. Энэ дээр
хувийн хэд хэдэн тайлбар хэлэхийг хүсэж байна. Ингэж
Үндсэн хуульдаа голцуу тавьдаг улс орон олон байдаг болов уу?
Мийний дам сонссоноор жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчид тавих нэг гол улс нь
АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн байх, Сенатын гишүүний хувьд гэхэд
АНУ-ын иргэн болоод 9 жил болсон байх жишээтэй Цагаачлан ирсэн хүн Сенатын
гишүүн байна. Ийм зүйлүүд шаардлагууд байдаг юм билээ. Тэгэхээр бид хуульдаа ингэж тавих, гол
шаардлага ямар байгаа, нэгдүгээрт. Хоёрдугаар нөхдүүд намайг зөв
ойлгох байх. Казахуудын тухайд эмзэглэж байна гэж ойлгохгүй байгаасай гэдгийг хүсэж байна. Жишээлбэл
манай нутгийн казахууд бараг 6 дахь үедээ орсон улсууд, дандаа. Түүний өмнө ч
байсан улсууд байгаа байх. Цөөн тооны 3 үедээ дамжиж яваа хүмүүс байдаг байх.
Энэ бол нийтлэг төлөөлөгч биш юм, тун цөөхөн хэдхэн, жишээлбэл энийг зөв
ойлгоосой гэсэн талаасаа. Жишээлбэл 3 үе дамжаагүй ч гэсэн эрдэмтэн Ринчинбямбаев гэх юм уу
Цэвээнжав ийм сайхан ухаантай улсууд байгаад тэднийгээ бид Ерөнхийлөгч болгосон
байвал юу нь буруу вэ? Тийм учраас заавал ийм хориг байх юм уу, энэ 2 дээр
эргэж үзвэл яасан юм бэ санал хураах гэсэн хүсэлт байна.
С. Баяр:- Хоёрдугаарт, сүүлийн 5 жил эх орондоо байнга оршин суусан, энэ бол болох зүйл л дээ. Өөр орны Үндсэн хууль, бусад хуулиудад иймэрхүү маягийн үндэслэл байдаг. Гэхдээ энэ бол 200 сая хүнтэй Америк, 2 сая хүнтэй монголын хувьд гэх юм бол Ерөнхийлөгчийн төлөө бодит эрх мэдлийг булаацалдах хэчнээн зэргийн хүн байна вэ гэхээр энэ дотор сүүлийн 3-аас доошгүй жил гадаад улсад томилолтын буюу янз янзын ажлаар явах, түүнийг дараагийн сонгуульд оруулахгүй байхын тулд явуулах ийм улс төрийн махинация гаргахгүй гэх баталгаа бидэнд байхгүй тул энэ элдэв сэжиг гарна. Сэжиг гарна гэдэг бол тэгээд ямар ч байсан улс төрийн хувьд тогтворгүй байдал үүсэх боломж гарч байгаа юм шиг. Манай улсын хувьд бол сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэдэг шаардлага байна. Нэгэнт цаанаа монгол улсын 3-аас доошгүй үеийн уугуул иргэн гэсэн шаардлага тавьсан цагт нэлээн хатуухан шалгуур тавьсан цагт сүүлийн 5-аас доошгүй заавал БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр байнга оршин суулгах гээд байх шаардлага бас байхгүй болов уу. Энийг эрхэм гишүүд бас бодолцон үзнэ биз. Энэ дээрх хэлж байгаа саналыг ярилцаж байгаад шийдье.
Р. Гончигдорж:- Эх орондоо байнга
оршин суусан. Гадаад дипломат үүргээ гүйцэтгэж байгаа хүн бол орно шүү дээ. Энэ
дотор орж байгаа шүү дээ. Хавар бид нар ярилцаж ойлголцоод орж байгаа
гэж ойлгогдож байгаа шүү дээ.
С. Баяр:- Тэр нутаг дэвсгэрийг БНМАУ-ын...
Р. Гончигдорж:- 5-аас доошгүй жил эх орондоо
байнга оршин суусан гэж байгаа шүү дээ.
С. Баяр:- Тэр Элчин сайдын яамны нутаг
дэвсгэр бол монголын газар нутаг мөн. Гэхдээ тэрнийг ямар ч байсан эх
орон гэж үзэх үндэс байхгүй шүү дээ. Зөвхөн элчин, сайдын яамны ажил биш. Одоо
манайд гадаад харилцаа хөгжиж байна. Ямар ч чиглэлээр хүн 5-аас доошгүй жил
байнга оршин сууна. Тэр чинь томилолтоор яваад ирэх, бусад хэчнээн хугацааны
дамжаа, курс, томилолтын ажил гэдэг юм уу. Үндсэн хуулиар бид ийм улсуудад
хориг тавих нь байна.
Д. Энхбаатар:- Би энийг нэлээн
хатуу шалгуур болчхож гэж бодож байгаа юм. Монгол улсын 3-аас доошгүй үеийн
иргэн нэг ч байж боломгүй санагдах юм. Ингэх юм бол маш олон хүний
эрхийг хязгаарлах болчхоод байна. Тухайлбал, Монгол улсад байгаа манай Буриад
үндэстнийг хэлэхэд миний үеийн, би бол тэр 3 үед багтахгүй юм
байна. Бүгдээрээ декабрийн хувьсгалын өмнө, 1905 оны хувьсгалын дараа нэг
хэсэг нь орж ирсэн. Тэгээд үзэхэд миний үеийн хүмүүсийн өвөг эцэг нь дандаа
цагаан хааны улсад төрсөн байгаа. Тэгэхээр энэ 3 үеийн шалгуур дотор бол
орохгүй. Би бол насандаа орохгүй юм байна, миний
хүүхдэд бол тийм боломж байна байх. Тэгэхээр Монгол улсад нэгэнт төрчхөөд бүх насаа
монголд өнгөрөөж байгаа хүн чинь монгол элэггүй байх ёстой юм уу. Та нар ийм
утга оруулсан юм бол уу гэж би ойлгоод байна, комиссоос. Цэвэр монгол шалгуур
олох гэж. Гурван үеийн монгол гэж бичсэн байна. Бид цэвэр
монгол биш болчих гээд байх шиг байх юм. Казах хүмүүс бол бас дүрвэж орж ирсэн.
Оны зууны эхээр зарим нь орж ирсэн байх, зарим нь 1800 хэдэн онд. Баргууд байна.
Өвөрмонголоос эцэг нь орж ирчхээд цэвэр монгол
хэдэн үеэ өнгөрөөсөн. Хүү төрчихсөн, цэвэр монгол сэтгэлгээтэй., монгол эх
оронч үзэл тийм төлөвшсөн энэ хүн чинь яагаад үнэхээр мэдлэг чадвар
бүх юм нь төгс болсон ийм хүн яагаад Ерөнхийлөгч болж болохгүй байх билээ.
Гурван үеийн уугуул гэдэг чинь угаасаа болохгүй, монгол улсад төрөөд бүх
насаараа энд оршин суусан, сүүлийн 5 жилд нь байж болох юм, дундуур нь
завсарлаад гадна, дотно явж ирсэн ийм юм байж болно.
Ш. Шагдарсүрэн:- Эх орондоо байнга оршин суусан гэдэгт гадна түр хугацаагаар, тодорхой хугацаагаар ажилласан хүнийг энд оруулахгүй гэсэн ойлголт комиссоос орж ирсэн юм уу, тийм ойлголт байна уу, аль эсвэл Баярын ойлголт уу гэдгийг бий тодруулж байж саналаа өгөх хэрэгтэй болж байгаа юм.
С. Баяр:- Гадаад харилцааны
мэргэжилтэн та илүү дүгнэлт өгөх байх л даа. Би ойлгож байгаагаа хэлж байна.
Р. Гончигдорж:- Шагдарсүрэн ээ,
асуулт гэж ойлголоо. Комиссын гишүүн энэ
асуудлыг эрхэлсэн гишүүний хариултыг сонсож болохгүй юу?
Ш. Шагдарсүрэн:- Комисст өөр ойлголт
байна гэсэн маягаар асуусан Баярын ойлголт тийм байна гэдгийг би ойлгосон. Нэг
мөр ойлгож байж саналаа өгөх ёстой юм байгаа биз дээ.
Б. Чимид:- Махан утга, хуулийн утга 2 зөрөөд
байна. Махан утга бол монголын газар дээр сууж байгаа гэдгээр ойлгогдож байна.
Хууль зүйн ойлголт бол Монгол улсын нэр дээр алба хааж байгаа хүнийг бид
ойлгож байгаа. Тийм учраас элчингээр ажилласан хүн орно
гадаадын практик тийм биш. Монгол улсын төлөө алба хааж байгаад.....
Бид сансрын станц байгуулчхаад хуулиа гаргахаар
сансар дээр суусан гэж арай хэлэхгүй байх. Америкийн цэргийн флот
тэнд байсан, та нар Бушийг мэднэ. Гадаадад
олон жил алба хаасан хүн . Америкийн Ерөнхийлөгч 14 жил нутагтаа
суусан хүн байх ёстой Хэрвээ тоолбол хүрэхгүй. Тийм учраас хууль зүйн ойлголтын
талаас нь авч үзэхээс биш яг махан ойлголт өвөлжөө бууц нь хаа байсан бэ
гээд эрээд байх асуудал энэ биш ээ.
С. Баяр:- Энэ дээр магадгүй би дутуу ойлгоод
байх шиг байна. Гэтэл хууль зүйн ойлголт гэдэгтээ би энх орондоо байнга оршин
суудаг гэж чухам дотор нь ямар ухагдахуун байна вэ гэдгийг АНУ-ын...
яагаад гэвэл та Бушийн тухай сая жишээ авч байна, 14 жил гэж. Гэтэл Буш Хятадад элчин
сайд сууж байснаасаа болоод Америкийн Ерөнхийлөгч болох энэ үе дээрээ бас
хуулийн их эгзэгтэй процедур гарч ирсэн шүү дээ. Тэрэн дээр тогтож
авсан. Тэрэн дээр хэдхэн сарын асуудал байсан. Энийг
шийдсэн түүх саяхан шүү дээ. Тэгэхээр АНУ-ын хууль эрх зүйн үндэс нь төгөлдөр
болсон улс байтугай манайд энэ маань чухам хаана тэгж тогтсон байдаг юм бол
доо. Эх орондоо байнга оршин суух, эх орныхоо үүргийг өөр газар гүйцэтгэх гэдэг
бол яг 1 утгатай ойлголт гэж би бодохгүй байна л даа. Тэрнээс биш би
тэр өтөг бууц өвөлжөө хаваржаа хаана байдгийг арай яриагүй. Тийм
утга байна уу үгүй юу. Энэ дээр хуулийн тайлбар гарч байж 1 мөр болох юм биш
байгаа даа. Нэг хүн ойлгосноороо ярьж байна уу, үгүй юу гэдэг юм байгаа юм.
Р. Гончигдорж:- Энэ
ойлголцлынхоо хувьд сүүлд энэ хүрээн дотор юу ойлгож байна вэ? Саналаа
шаардлагатай бол хураая, эсвэл энд ийм ийм үйл ажиллагааг бол эх орондоо...
Б. Чимид:- Байнга гэдийг илүү байгаа хасаж болно.
С. Баяр:- Энэ талаар ерөөсөө юм бодогдоогүй,
надад. Харин Бушийн тухай жишээ бий ярьсан. Сүүлд нь олж уншсан
юм. Тэгээд тэрийгээ ярьж байгаа минь энэ. Буруу бол уучилна биз эрхэм
гишүүд.
Ч. Цэрэндагва:- Монгол улсын 3-аас доошгүй уугуул иргэн байвал зохино гэж. Би энийг ойлгохдоо монгол улсын 3 үе гэж одоо Манж автономит ардын засгийн үеийг хэлэх гээд байна уу гэж санагдаад байна. Тийм учраас энийг ингэж найруулах саналтай байна. 3-аас доошгүй үедээ монгол улсын уугуул иргэн байсан гэж засмаар байна.Ингэж найруулбал арай зөв ойлгогдох болов уу гэж бодож байна. Яг энэ байдлаар нь үзвэл монгол улсын 3 үе гэдэг чин тэгж ойлгогдох гээд санагдаад байна.
Ч. Аюурзана:-Эхийн талаас, эцгийн талаас нь хоёулангаас нь авах уу,
ганцхан эцгийн талаас авах уу 3 үе гэдгийг, энийг тайлбар авмаар байна. Эх нь
гадаад хүн байгаад эцэг 3 үеийн монгол хүн байвал болох юм уу?
Р. Гончигдорж:- эцэг талаасаа
ярьдаг биз дээ.
Ч. Аюурзана:- Тэг л дээ, гэхдээ эх талаас нь
нөлөөлөх юм байхгүй юу гэдгийг асуух хэрэгтэй байна. Хоёр талаасаа хоёулаа байх
ёстой юм уу, эх талаасаа бол хамаагүй юм уу? Гурван үеийн түүх гээд эцэг
талаасаа байдаг л даа. Ер нь бол хүний удам угсааг ярих юм бол эх талаас ч,
эцэг талаас ч ярина шүү дээ. Би
ойлгохдоо эцэг талдаа ийм сайн хүн байсан юм, эх талдаа
бол.... 2 талаасаа хоёулангаас ойлгох уу, ганц
эцэг талаас нь ойлгох уу гэж би асуух гээд байгаа юм.
Р. Гончигдорж:- Саналаа хураая. Эхлээд хамгийн ерөнхийгөөс нь явъя. Ерөөсөө тодотголгүйгээр Ерөнхийлөгчөөр монгол улсын иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно гэж бүх тодотголыг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 11,
- татгалзсан 32,
- түдгэлзсэн 0, олонхын дэмжлэг авахгүй байна.
Дараагийн тодотголууд. 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэдгийг 2 ойлголтоор ярьж
байна. Нэг нь өргөн утгаар, монголынхоо нэрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэж
гадаадад байгааг эндээ багтаана, багтаахгүй гэсэн 2 хувилбар байна шүү дээ,
ойлголцлынхоо хувьд. Тэр ойлголцол дээрээ 1 санал хураая, эхлээд. Монголынхоо
нэрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэж яваа ийм тохиолдолд түүнийг байнга оршин
суугаа гэдэг ойлголтдоо багтаая гэсэн ойлголтыг дэмжиж байгаа дээр санал
хураалт.
- зөвшөөрсөн 20,
- татгалзсан 20,
- түдгэлзсэн 5, /кассет солигдсон/
... эх орондоо байнга
оршин сууж байгаа гэдгийн жинхэнэ тэр утгаараа. Ингэж ойлгоод 5-аас доошгүй жил эх орондоо оршин суусан гэдгийг хасъя гэсэн саналыг дэмжиж
байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 7,
- татгалзсан 34,
- түдгэлзсэн 5.
Р. Гончигдорж:- Дараагийн тодотгол. 3-аас доошгүй үеийн уугуул иргэнийг гэж. Энэ дээр найруулга, Цэрэндагва гишүүн
хэлсэн. Энд Аюурзана гишүүн асуулт гаргасан. Энийг би эцэг талаасаа гэдэг
ойлголтоор нь гэхээр дараачаар энэ үе дотор аль нэгэн үе дээр бутач байсан
тохиолдолд юугаар нь вэ гэж. Тэр тохиолдолд бас л эхээр ээ овоглож, эх нь эцгээ
оролдог утгаар нь тэрэндээ багтана гэж ойлгож болмоор бодогдох юм. Эрхэм шүүгчид,
энэ талыг мэддэг улсууд хэрэв би буруу хэлж байвал засаарай. Тэр тохиолдолд
эцгээ оролдог утгаар нь явчихна гэсэн ойлголттой байя. Ингээд энэ ойлголтыг хасъя гэсэн санааг... Гэхдээ 3 гэдэг дээр 2 санал байгаа. Тийм учраас 3, 2 гэдэг нь ер нь бол байгаа. 3 гэдэг дээр дахиад
санал хураалгана. Ийм тодотгол байх уу, үгүй юу гэдэг дээр нь санал хураалт явуулж
байна. Ийм тодотгол байх шаардлагагүй гэж үзэж байгаа саналыг дэмжиж байгаа
дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 11,
- атгалзсан 31,
- түдгэлзсэн 4, олонхын дэмжлэг авахгүй байна.
Дараачаар нь 2 дээрээ хураая. 2-оос доошгүй үеийн гэж оруулъя гэсэн санал байгаа шүү дээ, 3 гэдэг нь холдоод байна гэж. 2 гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт.
- зөвшөөрсөн 9,
- татгалзсан 33,
- түдгэлзсэн 4, дэмжлэг авахгүй байна. Тийм учраас энд байгаагаараа.
Д. Энхбаатар:- Тэгэхээр
маш олон үндэстний сэтгэлийг хөсөрдүүлнэ шүү.Монгол гэж үзэж байгаа хүмүүс
үндэстнүүдийн эрхийг хасж байна.
Р. Гончигдорж:- Энхбаатараа түр
хүлээж бай Санал нийлэх зүйлүүд байгаа, дахин санал хураалт ард байгаа.
“Уугуул” иргэн гэсэн ганцхан тодотголтой тодотголтой байлгая гэсэн
саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.
- зөвшөөрсөн
- 12, татгалзсан 33,
- түдгэлзсэн 1.
Цөөнхөө сонсъё. Тэгээд дараачаар нь дахиад
санал хураая. Цөөнх дээр давхардахгүйгээр харьцангуй товчхон товчхон хэлье.
А. Болат:-Үндсэн хуульд ийм заалт байх нь үнэхээр
их буруу юм. Би хууль дээр одоо заасан байгаа шүү дээ. Монгол улсын бүх иргэн
ижил тэгш сонгох сонгогдох эрхтэй. Монгол улсын иргэн гэдэг иргэнийхээ
паспортыг авсан иргэн яагаад тэр эрхийг эдэлж болохгүй юм бэ? Би үнэндээ
гайхаж байна. Одоо нөхдүүдийн хэлж байгаа яг
үнэн зөв л дөө. Монгол улсын иргэний паспорт өвөртөлсөн юм бол сонгогдох эрхээ
хасуулдаг юм бэ? Энэ заалт ерөөсөө байж болохгүй. Иргэнийхээ хувьд ийм хориг
тавина гэдэг чинь үнэхээр Үндсэн хуульд хамгийн зохимжгүй асуудал. Би ерөөсөө
ойлгохгүй байна, би сая түрүүн хэлсэн, энийг дахин давтан хэлье гэж бодож байна. АНУ гадаадаас цагаачилж ирсэн хүн 9 жил болсны дараа Сенатын гишүүнээр
сонгогдох жишээгээр Үндсэн хуульдаа заасан байгаа
шүү дээ. Ийм юмыг бид даанч бодож үзмээр байна.
С. Чулуунбаатар:- Уучлаарай Бага
хурлын даргаа, би таны нэр дээр жижигхэн шүүмжлэл хэлэх гэсэн юм. Үүний өмнө
Ерөнхийлөгчийн насыг олонхын саналаар тэтгэврийн өмнөх
хугацаагаар тогтоохоор болсны дараа цөөнх болж үг хэлье гэснийг та харсан боловч
үг хэлүүлээгүй. Харин энэ 3 үеийн гэдэг дээр яваад очихоор зэрэг цөөнхийн үгийг
хэлүүлэх тийм зөвшөөрөл өгөөд эхэллээ. Тийм учраас даргаа үүнээс хойш бүх
юмандаа шударга байхыг хичээгээч.
Р. Гончигдорж:- Уучлаарай, би
ганцхан тайлбар хэлье Өөрөө сүүлийн хуралдаануудыг ажигласан бол бүгдийг нийлүүлчхээд дараачаар нь бүх
цөөнхөө хэлүүлээд бүх асуудал дээрээ дараалаад санал хураагаад байгаа шүү дээ.
Санал хураалтыг нэг нэг зүйл дээр.
С. Чулуунбаатар:- Бүхэл бүлгээрээ
эхлэх байсан л даа.
Р. Гончигдорж:- Ойлголоо.
Х. Пүрэвдагва:- 3 үеийн уугуул
иргэн гэдэг дээр би цөөнх болох гээд байгаа юм.
Монголд орсон хүнийг ингэж хэдэн жил байдаг юм, 3 үе гэдэг ерөнхийдөө хэдэн
үеийн хугацааг хамарч байгаа юм. Бид нар энийгээ эргэж бодох хэрэгтэй байх,
дотроо. 3 үе гэдэг хэчнээн жил байна вэ?
Энэ жилээр тодорхой хугацаагаар зааглахад цаана нь цөөнхүүд, үндэстэн ястны
цөөнхүүд үүнд орохгүй байх ийм хаалт болчих юм биш биз ээ.
Хэрэв тийм хаалт болчихвол юм бол ямар нэг хэмжээнд, 10 хүн ч байсан энэ
хаалтын гадна талд орхигдох юм бол манай монгол үндэстний эв нэгдэл гэдэг асуудалд ямар нэг
хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэх байх. Ийм учраас тэртээ тэргүй монгол хүн
хэнийгээ Ерөнхийлөгчөөр сонгохоо бодох монгол ухаан байгаад шийдэж чадна. Тийм
учраас Үндсэн хуульд энийг ингэж зааглаж өгөх бол шаардлагагүй гэж бодож байна.
Шаардлагагүй, утгагүй, улс төрийн хувьд бол энэ арай харалган юм
болсон болов уу гэж бодож байна.
Б. Чимид:- Энэ бол хүн болгон өрсөлдөөд байдаг олон тушаал бишээ. Улсад ганцхан байдаг тийм тушаал. Энэ бол төрийн тамга хадгалдаг ийм тушаал аа. Олон үеэс ургуулж бодох ёстой. Энэ нацист, фашист л гэнэ.Энд үндэстний талаар ялгасан юм ерөөсөө байхгүй. Монгол улсын уугуул иргэний тухай ярьж байгаа. Тэрнээс халх, казах, дөрвөд, буриад, узбек гэсэн юм байхгүй. Энийгээ эхлээд ойлгомоор байна. Ер нь түүхэнд оролцож ирсэн юм бол төрийн толгойд гадаадын хүнийг ямар нэг байдлаар шургуулах гэсэн оролдлого манай түүхийн бүх үеийн турш байсан. Манай Богд хаант төрийн тэргүүн төвд хүн байсан. 5 богдын 2 нь монгол байсан. Бусад 6 нь төвд хүн байсан. 5 настай залж байсан. 5 настай хүүхдийг монгол ард түмний тусын төлөө хамгийн их юм хийж чадах ухаантан хүн гэдгийг тодруулдаг шинжлэх ухаан байсныг үгүйсгэхгүй, би шинжлэх ухаан шүтдэг. Ийм учраас монголчууд 1 овгоос бусад, одоо ч гэсэн 1 удмаас гаргаж, төрийнхөө тэргүүнийг гаргаж байгаа орнууд байна. Энийг бид бодох ёстой. Тэрнээс биш энд суугаа нөхдийгөө эцэг, эхийг октябрийн хувьсгалын өмнө ирж үү, хойно ирж үү гэж тооцоо хийж байгаа зүйл биш ээ. Энийг бодож үзээч. Тэрнээс янз бүрийн ярлык зүүгээд байвал бид ч гэсэн тийм үгнүүд хэлээд байж чадмаар байна Ардчилалтай зөрж байгаа юм энд ерөөсөө байхгүй. Бид зөрж байгаа юм байхгүй. Харин ардчиллын янз бүрийн амьсгалын дагуу гуйвуулж энийг тайлбарлаад байгаа явдал байна. Энийг монгол улсын иргэний тухай ярьж байгаа болохоос биш үндэстэн ястныг яриагүй. Гадаад оронд Засгийн эрхэнд орохын тулд 3 дахь үеийнх нь дараагаар босгож тавьдаг ийм бодлоготой орнууд бий. Энийг мэддэг байх гэж бодож байна. 3 үеийнхээ дараагаар гарч ирэх ёстой тийм бодлоготой орон бас бий. Ингээд Улаанбаатар даяар, улс даяар хүсэхгүй байна.
Монголчууд
бас ийм юм ойлгодог улс. 105 жилийн хоорондох асуудал. Их тэвдээд байх юм
байхгүй зүйл. 3 үеийн монгол гэдэг чинь 25 настай эцгээс гарсан гарсан 50
настай хүүхэд, тэрнээс гарсан 75 жилийн асуудал
Тэгэхээр би найруулга дээр ярихгүй, ийм бодлого
барьсан. Энийг би хэлчихье. Ганцхан төрийн тэргүүн төрийн тамга хадгалах ёстой.
Язгуураасаа магадгүй улс үндэстнээ гэх л хүн олох ёстой гэж болж байна. Одоо цагт
бол яаж ч мэднэ дээ. Ахиухан доллар цацвал хаашаа ч явж мэдэхээр байгаа шүү.
А.
Болат:- Чимид даргын хэлсэн үнэн л дээ. Энэ бол ганц албан тушаал энүүний төлөө өдий төдий хүн өрсөлдөхгүй
нь мэдээж. Ард түмэн аяндаа гаргаж өгнө, ард түмэн яг бидний хуульд бичиж
байгаа энэ заалтыг гаргаж өгнө, би сонгуулийн явцад ерөөсөө эргэлзэхгүй байна.
Ард түмэнд л байгаа, энэний баталгаа нь. Гэтэл тийм
бололцоо байсаар байтал заавал хууль дээр ингэж тунхагладаг маань дэлхийн
жинхэнэ сонгодог жишээ мөн үү, үнэндээ.
Ж. Амарсанаа:- /Хууль зүйн
сайд/ Зарим зүйлийг тодотгож хэлье гэж бодож байна. Болат гуай ярьж байна,
монгол улсын бүх иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж. Бүх иргэн ийм эрхтэй боловч
төрийн тодорхой албан тушаалд ажилд авах болзол журам тусгай
шаардлагууд байдаг. Ийм болохоор эмчийн диплом ч
гэдэг юм уу, тэрэн шиг тусгай болзлын нэг. Ерөнхийлөгч
ганцхан гэсэн утгаар хэлээд байгаа зүйл биш л дээ. Байдаг зүйл гэж үзэж байгаа.
Уугуул иргэний хувьд асуудал гарч байна. Иргэн гэдгийг харьцангуй тайлбарлахгүй бол болохгүй
байгаа. Иргэн гэдэг үг Бүгд найрамдах улс тогтсоны дараа орж ирсэн
ойлголт. Тэгэхээр бид монгол улсын уугуул иргэн гэдгийг ямар
утгаар хийж байна вэ гэвэл монгол хүн гэсэн утгаараа, эцэг, эх талдаа эрүүл,
цусан төрөл биш ясан талдаа. Тэр бол......
Р. Гончигдорж:- Саналаа хураая.
Сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо
байнга оршин суусан гэсэн тодотголыг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр
санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 12,
- татгалзсан 35,
- түдгэлзсэн 0,
дэмжлэг авахгүй байна. Тийм учраас энэ тодотгол байх нээ.
Дараагийн “3-аас доошгүй үеийн
уугуул иргэн” гэсэн энэ тодотголыг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал
хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 12,
- татгалзсан 33,
- түдгэлзсэн 2,
хасъя гэсэн санал дэмжигдэхгүй байна.
Дотор нь задалж оръё. Энэ дотор 3-аас доошгүй үеийн гэсэн, уугуул гэсэн 2 тодотгол байгаа. 3-аас доошгүй үеийн гэснийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 15,
- татгалзсан 30,
- түдгэлзсэн 1, бүгд 46, олонхын дэмжлэг авахгүй байна.
Дараачаар нь 3 гэсэн тоон дээр 2 гэсэн тоо байгаа. Хоёр үеийн гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 12,
- татгалзсан 31,
- түдгэлзсэн 3, бүгд 46, дэмжлэг авахгүй байна. Энэ тодотгол байгаа болохоор “уугуул” гэдэг нь үлдэж таарна биз дээ.
П. Улаанхүү:- Гадаадад цагаач монголчууд бий. Иргэний харьяаллын хууль гарангуут монголын иргэн болчихно шүү дээ Тэд нар орж ирээд ямар ч хязгаар байхгүй болчхоод 1 жил ажиллаад Ерөнхийлөгчид өрсөлдөөд эхэлнэ шүү дээ.
Б. Чимид:- ... Энэ бол 1921
онд Монголын харьяат байсан хүний ач гэсэн үг.
Д. Энхбаатар:- Та тийм томьёолол гаргаж ирээд
байгаа юм уу.
Д. Ламжав:- Биднээс хойш энэ хуулийг чинь
тайлбарлах байх Хүний урьдын бүх приедек л дандаа монгол
байж байх гэсэн санаа. Ямар нэг монгол биш хүн орох нь ажиглагдангуут,
батлагдангуут тэр хүн Ерөнхийлөгчийн сонгуульд орохгүй гэсэн ийм л санаатай юм.
Б. Чимид:- Тэр дотор чинь дээд төрөл гэж бий.
Тэнд бол би , эцэг, өвөг гээд энэ үе байх ёстой.
Д. Энхбаатар:- Гурван үеэ
мэддэг юм уу даа, тэгээд. Ихэнх нь мэдэхгүй шүү дээ, ихэнх нь.
Б. Чимид:- Өөрийнхөө өвгөн аавыг мэдэхгүй хүн цөөхөн шүү дээ.
О. Очиржав:- Яс хаясан заалт шүү, энэ чинь. Их халхын дээрэнгүй үзэл
гэдгийг баталж өгч байна шүү.
Н. Жанцан:- 1921 он гэж тайлбарлаж байгаа бол
худлаа л даа. 1930 он байж болно. 1921 он гэж тайлбарласан бол худлаа. Б.
Чимид:- Манай харьяатын хуульд 1924 онд байсан хүн Монголын харьяат...
Н. Жанцан:-1921 оноос хойш хэдэн он ч байж
болно шүү дээ.
Б. Чимид:- Монгол улсын уугуул гэсэн болохоос
биш энд ясаар ялгасан юм байхгүй шүү.
Д. Энхбаатар:- Хэрэв Их хурал
дээр ингээд батлагдах юм бол маш утгагүй юм болно шүү гэжээ.
Үргэлжлэл бий. Эх сурвалж: Монгол
Улсын Үндсэн хуулийн эх сурвалж