ОРХОН: Мал, амьтныг вакцинжуулалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-13 14:00:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх намрын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай санхүүжилтийг баталлаа.

Орон нутгийн төсвийн 11 сая төгрөгөөр 744 өрхийн 28817 мал, амьтныг вакцинд хамруулна. 

Энэ сарын 15-наас төрийн албан хаагч, малын эмч, мал баригч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын баг долоон чиглэлд гарч 19352 үхэр, 9201 тугал, 264 гахайг вакцинжуулах юм. Тус вакцин нь ОХУ-д үйлдвэрлэсэн /АРРИАХ-ВАК/ эсийн өсгөвөрт идэвхгүйжүүлсэн цийдмэг аж. 

Холбоотой мэдээ