Хувьцаа, бондоос ашиг олох боломжийг нээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-16 15:29:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зах зээлд хувьцаа бонд авах, хадгаламж нээх бүх үйл явц тодорхой хугацаа шаарддаг. Санхүүгийн зах зээлд оролцогч нар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлснээр хугацааг хэмнэж, мөн үйл ажиллагааг хөнгөвчилж байна. Мөн хуримтлал үүсгэх зэргээр өөр төрлийн үйлчилгээ рүү орж байна.


Тодруулбал, хэрэглэгчдийн тууштай хуримтлалыг дэмжсэн үйлчилгээ “Мандал хуримтлал” аппликейшн” шинээр гаргасан талаар өнөөдөр мэдээллээ.

 

Энэ нь иргэд хүссэн дүнгээр хуримтлал үүсгэн, улмаар санхүүгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй хувьцаа, бондоос ашиг олох боломжийг олгож байгаа гэдгээр онцлог аж. Өөрөөр хэлбэл, “Мандал хуримтлал” апплейкшн иргэдийн оруулсан мөнгийг хувьцаа, бонд, хадгаламж зэрэг багц хэлбэрээр байршуулж, илүү өндөр өгөөж өгөх аж. Иргэд банкны дансаа аппликейшнтэй холбосноор сар, өдөр бүр автоматаар мөнгөн дүн нь татагдан орж хуримтлал үүсэх юм

Холбоотой мэдээ