Д.Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга болж, Олон улсын мастер цолны болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-17 20:59:48
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Румын улсын Мамаиа хотод 9 дүгээр сарын 05-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа "2022 оны өсвөрийн шатарчдын 14,16,18 насны ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ий 15-16 насны охидын ангилалд "Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо.


Д.Мөнхзул өдгөөгөөс 8 жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байсан юм.


Дэлхийн хошой аварга болж, Олон улсын мастер цолны болзол хангасан Д.Мөнхзулын олон улсад үзүүлсэн амжилтууд:

-2014, 2022 оны Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга

-2017, 2018 оны Сурагчдын дэлхийн аварга

-2014, 2016 оны Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга

-2015, 2019 оны Сурагчдын дэлхийн аваргын Мөнгөн медаль

-2022 оны Дэлхийн шатрын 44-р олимпиадад Монгол Улсын шигшээ багийн нөөц тоглогчоор оролцож маш амжилттай тоглосон.


Дэлхийн шатрын холбооны мастер /WFM/ Д.Мөнхзул нь 2022 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 насны охидын ангилалд түрүүлсэн амжилтаараа Олон улсын мастер /WIM/ цолны болзол хангаж цолоо ахиулж байна.





Эх сурвалж: Монголын шатрын холбоо

Холбоотой мэдээ