АРХАНГАЙ: 36 иргэн 2.1 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-22 12:45:46

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны 4 банкны салбар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 229 тэрбум төгрөг, анхаарал хандуулах зээл 3.4 тэрбум, чанаргүй зээл 1.3 тэрбум төгрөг байна. Аймгийн хэмжээнд 36 иргэн 2.1 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд хамрагдаад байна.


Энэ оны 8 дугаар сарын байдлаар банкууд 46.9 мянган иргэд, аж ахуй нэгжид 167 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд олгосон зээлийн хэмжээ 16.1 хувь, зээлийн өрийн үлдэгдэл 20.9 хувиар нэмэгдсэн байна. 

Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 21.2 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 13.8 хувь тус тус буурсан бол анхаарал хандуулах зээлийн хэмжээ 2.5 дахин өссөн байна.  



Холбоотой мэдээ