Улаанбуудайн 25.1 хувийг хураан аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-28 10:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд улаанбуудайн 25.1, төмсний 68.9, хүнсний ногооны 53.8, тэжээлийн 15.4, тосны ургамлын 10.9 хувийг хураан авснаар ургац хураалт үргэлжилж байна. 


Тодруулбал, одоогоор 82.8 мянган га-гаас 103.2 мянган тн үр тариа, үүнээс 80.0 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай хураан аваад байна. Мөн 13.7 мянган га-гаас 150.1 мянган тн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тн тосны ургамал хураан авсныг ХХААХҮЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ