ДОРНОД: Иргэд хашаандаа гоёлын болон жимсний мод тарих сонирхол их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-29 16:30:50

Дорнод /МОНЦАМЭ/. Нийтийн эзэмшлийн зам талбайд тарьдаг улиас, хайлаас, бургас зэрэг модыг иргэд хашаандаа ургуулахаас илүү гоёлын болон жимсний мод тарьж ургуулах сонирхолтой байна. Тиймээс Хэрлэн сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар иргэдэд дээрх төрлийн мод бут худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн "Гэрэл сэтгэмж" ОНӨААТҮГ-ын агро паркт мандлын цэцгийн олон төрлийг туршиж байгаа ч наадмын үеэр тарилтат гарч амжихгүй, сарын дараа үр нь боловсорно гэж үзвэл намрын сартай золгоход хүрч байгаа тул өвлийн хүлэмж шаардлагатай байна. Тиймээс өвлийн хүлэмжийг шийдэж, зуны дэлгэр цагт хотын өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай гэж Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир хэллээ. 

"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн намрын тариалалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор урьдчилан бэлтгэх, өмнөх алдаа дутагдлыг давтахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна гэв.  


 



НЭГ ӨРХ -10 МОД төслийн хүрээнд Хэрлэн сумаас төсөв, хөрөнгийг нь шийдэн дээрх төрлийн модны суулгац худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ.

Мөн өвлийн хүлэмж зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ.
Холбоотой мэдээ