ДУНДГОВЬ:"Төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд иргэний нийгмийн оролцоо" сургалт, хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-05 10:19:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ННФ-аас Төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд иргэний нийгмийн оролцоо сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Дундговь аймагт  зохион байгуулав.

Тодруулбал, тус байгууллагаас Дундговь аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудад “Иргэний нийгмийн оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэх эрх зүйн боломжууд” сургалт зохион байгуулж, төрийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзан санал солилцжээ.

Сургалтад 30 орчим байгууллагын төлөөлөлөл оролцлоо. Оролцогчдод иргэний нийгмийн орон зай, нийтийн эрх ашгийг хамгаалахад орон нутгийн ТББ-ын оролцоо, эрх зүйн боломж, уул уурхайн салбарын хууль тогтоомжийн шинэчлэлд оролцох оролцоо сэдвүүдээр мэдээлэл өгч,  нийтийн эрх ашигтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд ТББ-ууд нийтийн сонсгол, нийтийн эрх ашгийн өмгөөлөл зэрэг арга хэрэгслийг хэрхэн ашиглах талаар арга зүйн зөвлөгөө өгсөн аж.  

Энэ үеэр аймгийн шүүгчид, өмгөөлөгчид болон БОАЖГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, ГХБХБГ, Мэргэжлийн хяналтын газар болон ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнуудтай уулзаж, ННФ-аас шинэ тутам уншигчдын хүртээл болгоод буй 2021 оны Шүүхийн индекс, эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэл гэх мэт асуудлаар мэдээлэл өгч, санал солилцжээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Ашигт малтмалын тухай хуулийн төслийн тухай иргэдэд мэдээлэл хүргэж, тэдний санал бодлыг илүү тусгаж ажиллах, мөн хэлэлцүүлгийг иргэд олон нийтийг хамруулан ил тод нээлттэй байдлаар зохион байгуулах шаардлагатай байгааг онцолсон юм.



Холбоотой мэдээ