ХӨВСГӨЛ: “Багшийн алдар-5” үзэсгэлэнг нээлээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2022-10-05 14:36:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хотын Хөвсгөл арт галерейд Монголын багш нарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохиодог дүрслэх урлаг, монгол хэл, бичгийн багш нарын хамтарсан "Багшийн алдар-5" үзэсгэлэнгийн нээлт боллоо. Тус үзэсгэлэнд 32 багшийн 43 бүтээл олны хүртээл болж байна. Энэ жил монгол хэл, бичгийн багш нартай хамтран зохиож байгаагаараа онцлог болжээ.