ДЭМБ Энэтхэгийн эмийн компанийн үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн ханиалганы сиропны талаар анхааруулга гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-06 09:50:34

ШИНЭ ДЕЛИ. /Zaobao/. ДЭМБ-аас лхагва гарагт Энэтхэгийн эмийн үйлдвэрлэлийн “Maiden Pharmaceuticals компанийн үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн ханиалганы сиропны талаар эмнэлэгийн бүтээгдэхүүний анхааруулга гаргасан байна.


Энэ талаар ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ, тус компанийн үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн ханиалганы сироп нь Гамби улсад бөөрний цочмог гэмтлийн улмаас нас барсан 66 хүүхдийн нас баралтыг үүсгэсэн байж магадгүй гэжээ.


Мөн тэрбээр хэлэхдээ, эмийн компанийн бохирдсон бүтээгдэхүүнийг бусад улс оронд тараасан байж магадгүйг анхааруулсан байна.


Түүнчлэн ДЭМБ тус компани болон Энэтхэгийн холбогдох зохицуулагч байгууллагуудтай хамтран нэмэлт судалгаа хийж байна хэмээн мэдэгдэв.


Эмийн компанийн хувьд дээрх асуудалд тайлбар өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ