ТӨСӨВ 2023: Гадаад худалдааны тэнцэл 2.4 орчим тэрбум ам.долларын ашигтай гарахаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-07 08:54:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 2022 онд 19 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 орчим тэрбум ам.долларын ашигтай байхаар байна.


Экспортын хилийн боомтуудад хийж буй өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд нүүрсний экспортын хэмжээ 2023-2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үеийн мэдээллээс давах төлөвтэй. Мөн дэлхийн зах зээл дэх түүхий эд, эрдэс бүтээгдэхүүнүүдийн өндөр үнэ хэвээр байгаа нь экспортод эерэгээр нөлөөлж байна. Түүнчлэн, хүлээгдэж буй гүйцэтгэлээр экспортын хэмжээ 2022 онд 10.7 орчим тэрбум ам.долларт хүрэхээр байгааг 2023 оны төсвийн төсөлд тэмдэглэжээ.


Цар тахал болон геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүний үнэ болон тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор импортын хэмжээ энэ онд 8.3 орчим тэрбум ам.долларт хүрэхээр байгаа аж. 

Холбоотой мэдээ