Тонхил сумд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:14:56

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг гол ажил бол орон нутгийн сангийн хөрөнгөөр болон концессийн гэрээгээр гурван цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн явдал байлаа.

Бигэр, Төгрөг, Тонхил сумд баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажлууд дуусах шатандаа орж түрүүчийн барилгыг хүлээн авч ашиглалтанд өглөө. Тонхил сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг тус аймгийн П.Болдбаатар захиралтай “Мөрөн-Алтай” ХХК –ний барилгачид хоёр сарын хугацаанд чанартай сайн барьж өнгөрөгч долоо хоногт хүлээлгэн өгсөн юм. Нам даралтын халаалттай, давхар вакум цонхтой, дотроо цэвэр бохирын системтэй, хоёр давхар, эдэлбэр газрын хашаа бүхий уг барилгыг нэг тэрбум, 32 сая төгрөгний өртгөөр гүйцэтгэсэн байна. Аймгийн удирдлагууд цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд хүлээн авч орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан олон төрлийн тоглоомуудыг тус цэцэрлэгийн хүүхэд багачуудад хүлээлгэн өглөө.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд