ДУНДГОВЬ: "Үндэсний бичгийн танхим" байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-07 14:39:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар байгууллагынхаа нэг өрөөг тохижуулан "Үндэсний бичгийн танхим" байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахын тулд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг батлан хэрэгжүүлж байгаа.

Тиймээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх, алба хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх бэлтгэлийг хангах,  түүнчлэн монгол ёс уламжлал, өв соёлоо хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус танхимыг байгуулжээ.

Өөрөөр хэлбэл байгууллагын ажилчид тус танхимд хүүхдүүдтэйгээ үлгэр, ном уншиж, шагай, үндэсний тоглоом наадгайгаар тоглон тэднийг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. 

Холбоотой мэдээ