ХОВД: Эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-07 15:07:52

Ховд /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-ийн зүгээс Ховд аймагт 20 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг 100 хувийн хандиваар хүлээлгэн өглөө.


Коронавирусний халдварын дийлэнх хүндрэл нь суурь өвчтэй иргэн болон жирэмсэн эх, хүүхдийг амьсгалын дутагдлын хүндрэлд хүргэдэг. 
Тиймээс Ховд аймгийн төвөөс алслагдсан сум, өрхийн анхан шатны эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээнд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратын эмчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.


Уг эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан дээрх тоног төхөөрөмжийг сум, өрхийн эрүүл мэндийн болон бүсийн төвд хуваарилжээ. 
Ингэснээр цаашид өвчтөнүүдэд цаг алдалгүй тусламж, үйлчилгээ үзүүлж хүндрэхээс сэргийлнэ. Эмчилгээний үр дүнг богино хугацаанд шийдвэрлэх, өвчтөнийг аймгийн төв хүргэх гэж хугацаа алдахгүй байх зэрэг эерэг үр дүн гарах аж.

Холбоотой мэдээ