Иранд эсэргүүцлийн жагсаалын үеэр 185 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-10 15:18:00

ТЕХРАН. /Zaobao/. Иран улсад Махса Аминигийн үхлээс үүдэлтэй жагсаалын үеэр амиа алдагсдын тоо 185-д хүрсэн бөгөөд эдгээрийн 19 нь хүүхэд байсан талаар тус улсын хүний эрхийн байгууллагаас бямба гарагт нийтэлсэн тайланд дурджээ.


Тайланд дурдсанаар, Систан, Балучистан мужуудад хамгийн олон хүн амиа алдсан ба бүртгэгдсэн нас барагсдын тоо бодит нас баралтын тооны дөнгөж тал хувийг эзэлж байна гэв.


Эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд жинхэнэ сум хэрэглэсэн гэх мэдээллийг тус улсын эрх баригчид няцааж, энэ нь Ираны дайснуудын өдөөн хатгалт хэмээн мэдэгдсэн байна.


Ираны албаны байгууллагын мэдээлснээр, үймээний үеэр аюулгүй байдлыг сахиулагч 20-иод хүн амь үрэгдсэн гэв.


Хорин хоёр настай Махса Амини гэх бүсгүй Исламын шашны эсрэг үзэл суртал бүхий хувцас өмссөн хэргээр саатуулагдсан бөгөөд хоригдож байх хугацаандаа учир битүүлгээр нас барсан байна.


Үүний дараа Ираны ард иргэд олон өдрийн турш эсэргүүцлийн жагсаал хийсээр байгаа юм.


Харин эрх баригчдын зүгээс Махса Аминигийн үхэл нь тэрбээр найман настайдаа тархины хавдрын мэс засал хийлгэж байсантай нь холбоотой хэмээн мэдэгджээ.


Ираны ард түмэн орон даяар жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсээр байна.   

Холбоотой мэдээ