Өвөрхангайд 40-өөд багшийн орон тоо сул байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-21 18:36:02

2016-2017 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн хэмжээнд төрийн өмчийн 29, хувийн 1 сургууль, төрийн 37, хувийн  3 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хийж байна.

Тус аймагт СӨБ-ын насны 8 мянга гаруй хүүхэд байгаагаас 5700 гаруй нь СӨБ-ын үндсэн бүлэгт хамрагддаг бол 3 мянга орчим хүүхэд хувилбарт сургалтанд явж, СӨБ-ын хамран сургалт 95 хувьтай байна. Энэ хичээлийн жилд 2777 хүүхэд цэцэрлэгт  шинээр элсэх ёстойгоос 80 хувийг нь хамруулах боломжтой аж.

Мөн 1 дүгээр ангид зургаан настай 2340 хүүхэд элсэн суралцана. Багш нарын хувьд боловсон хүчний хангалт 99 хувьтай байгаа ба зөвхөн хөгжим бүжгийн багш дутмаг байгаа юм. 8 сарын сүүлээр зохион байгуулсан багшлах эрхийн шалгалтанд 172 төгсөгч шалгалт өгснөөр 100 орчим багш тэнцэж, нөөцөнд бүртгэлтэй байгаа 100 гаруй багшийн хамтаар нийт 300 орчим багш мэргэжлийн ажлаа хүлээн ажилгүй байна. Гэтэл аймгийн боловсролын салбарт энэ удаа 40 орчим ажлын байрны сул орон тоо байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ