Аймгийн Засаг дарга иргэдээ сонсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:31:54

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа бүх сумдын багуудад ажиллаж иргэд, малчидтай уулзаж байна.

Өнгөрөгч долоо хоногт Хөхморьт, Дарви, Тонхил, Бугат, Төгрөг сумдад хамгийн алслагдсан багууд болох Алтайн нурууны өвөрт орших Алтансоёмбо, Биж багуудад ажиллаж сүүлийн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж гүйцэтгэх ажлуудынхаа талаар мэдээлж, хамгийн тулгамдаж байгаа ямар ажил байгаа талаар иргэдийн саналыг сонсож ажилдаа тусгах зорилгоор харилцан ярилцаж явлаа.

Засаг дарга аймгийн төвийн ундааны усны асуудлыг шийдвэрлэсэн, зам талбай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, сургууль боловсрол, хүүхдийн хөгжлийн чиглэлээр санаачлан шинээр хийгдсэн олон ажлуудынхаа талаар ярьж цаашид төрөл бүрийн алим жимс тариалах, улмаар арван жилийн дараа улсынхаа алимны хэрэгцээг бүрэн хангах боломж байгааг онцолж энэ талаар томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа ярьж байлаа. Засаг даргын иргэдээ сонсох аян үргэлжилж байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд