Авто тээврээр 20.6 сая тонн ачаа тээвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-25 08:16:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврээр энэ оны эхний 9 сард 20.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 5.7 (37.8 хувь) сая тонноор нэмэгдлээ.

Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 48.5 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Авто тээврээр мөн хугацаанд давхардсан тоогоор 113.9 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 56.3 (97.8 хувь) сая хүнээр нэмэгдэв. Үүнд нийслэлийн нийтийн тээврээр зорчигч (давхардсан тоо) 109.1 сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2 дахин нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Түүнчлэн, авто тээврээр тээсэн ачаа энэ оны 3 дугаар улиралд өмнөх улирлынхаас 5.6 (97.5 хувь) сая тонноор, зорчигч 18.5 (66.4 хувь) сая хүнээр нэмэгдлээ. Тус салбарын орлого энэ оны эхний 9 сард 517.4 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеийнхээс 204.8 (65.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Авто тээврийн орлого энэ оны 3 дугаар улиралд өмнөх улирлаас 47.2 (25.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. 

Холбоотой мэдээ