“Улирлын хаалт-2022” тэмцээн Зуунмод хотын шинэ зам дээр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-27 14:35:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуунмод хотоос шинэ нисэхийн уулзвар хүртэл 8,5 км замыг “Анандын зам” компани барьж саяхан ашиглалтанд оруулснаар дугуйчдын хувьд уралдаан тэмцээн зохиох хөдөлгөөний аюул багатай 20 км-ийн тойрог замтай боллоо.


2022 оны Засмал замын дугуйн Улирлын хаалтын тэмцээн 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шинэ зам дээр “Анандын зам” ХХК-ийн нэрэмжит болгон зохион байгуулахаар Төв аймгийн БТСГ болон Монголын дугуйн холбооноос шийдвэрлэв.


Тэмцээний гараа, бариа нь Зуунмод хотын Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалган дээр байрлах юм байна

Холбоотой мэдээ