Г.Даваацог, А.Мягмарцэрэн нар туялзуур сэлэмний хотын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-02 10:36:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын туялзуур сэлэмний спортын холбооноос Улаанбаатар хотын 383 жилийн ойг тохиолдуулан хотын аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулав.

 

Тус тэмцээнд 5 клубийн 50 орчим тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж эрэгтэй, эмэгтэй төрлийн элт, мөнгө, хүрэл медальтнуудыг тодруулжээ.

 

Эрэгтэй төрөлд:

 

Алтан медаль Г.Даваацог

Мөнгөн медаль Т.Батдорж

Хүрэл медаль Ц.Жигжидсүрэн, Б.Гандөл

 

Эмэгтэй төрөлд:

 

Алтан медаль А.Мягмарцэрэн

Мөнгөн медаль Б.Баярчимэг

Хүрэл медаль О.Золбоо, Т.Амин-Эрдэнэ

 

Туялзуур сэлмээр хичээллэх хүүхэд залуусын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд олон улсын тэмцээнд Монголын тамирчид тогтмол амжилттай оролцож байна.

Холбоотой мэдээ