СҮХБААТАР: Элэгний хавдрын сэжигтэй 43 тохиолдлыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-08 15:43:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт "Гепатитгүй Монгол" төсөл хэрэгжиж буй бөгөөд өнгөрсөн хавар нээлтээ хийсэн. Төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 48 хоногийн хугацаанд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг явуулаар үзлэг оношилгоо хийхэд элэгний хавдрын сэжигтэй 43 тохиолдлыг илрүүлжээ.

Сүхбаатар аймгийн 13 суманд бүгдэд нь хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүн дундаа Баяндэлгэр, Сүхбаатар, Мөнххаан суманд хамгийн олон буюу тус бүр 6-7 тохиолдол бүртгэгджээ.

Энэ хугацаанд 11 хүнд судас бөглөх, түлэх болон элэг тайрах хагалгааг хийжээ. Одоогоор 15 иргэн хавдрын эмчийн хяналтад байгаа бол хоёр иргэн тодорхой шалтгааны улмаас эмчилгээнээс татгалжээ. Дөрвөн иргэн эмч нарын үзлэгийн багийн зөвлөсний дагуу Улаанбаатар хот руу оношоо нарийн тогтоолгохоор явсан байна. Харин дээрх хугацаанд гурван өвчтөн хавдрын улмаас амиа алдсан тухай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ