ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэ сумын зарим иргэнд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-15 11:03:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт 8 цаг 24 минутад 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн чичирхийлэл Жиглэг,  Долоон уулд намаржиж буй малчин өрхүүдэд  бага зэрэг мэдрэгдсэн байна.

Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 25 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Цагааннуур, Хатгалын өргөн зурвасын газар хөдлөлтийн станцад 2022 оны хагас жилийн байдлаар 0,1 магнитудаас дээш 10 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

Холбоотой мэдээ