ОРХОН: Уурхайчдын таван төрөлт спортын их наадамд 1500 тамирчин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-16 15:12:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Уурхайчдын спортын их наадам 2022" тэмцээн Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Спорт цогцолборт өчигдөр эхэллээ. 


Тус тэмцээнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюу толгой ХХК, Эрдэнэс тавантолгой” ХК хамтран зохион байгуулж байна. 


Үүрд хадгалах цомын төлөөх уурхайчдын спортын их наадамд “Ачит ихт” ХХК, АМГТГ, "Багануур" ХК, “Бадрах энержи” ХХК, Болд төмөр ерөө гол, Баянгол уурхай, Бороо гоулд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Монросцветмет, Мера ХХК, МоЭнКо ХХК, Саусгоби сэндс ХХК, Нормаунт ХХК, Монгол майнинг энд эксплорейшн ХХК, Си ар майнтээн ХХК, Шивээ овоо ХХК, Эрдмин ХХК, Шарын гол, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой”, Оюутолгой, Цемент шохой ТӨХК, Цайрт минерал ХХК зэрэг уул уурхайн 30 компанийн 1500 тамирчин дөрвөн өдрийн турш спортын таван төрөлд өрсөлдөх юм.


Уурхайчдын спортын их наадам нь Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг орон даяар сурталчлах, уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, салбарын спортын аварга байгууллагыг тодруулах зорилготой юм.


Холбоотой мэдээ