Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-11-17 13:46:54

МОСКВА. /TASS/. ОХУ-ын төрийн өмчит "Оросын төмөр замууд" /“ОТЗ”/ компани Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ. 


"Бид ОХУ-ын экспортын ачааны тээвэр Монгол Улсаар дамжин өнгөрөх боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Монголын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг хоёр тал “ОТЗ” компанийн тэргүүн Олег Белозеров, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын уулзалтын үеэр хэлэлцсэн” гэж мэдээнд дурдсан байна. Уулзалтаар талууд УБТЗ-аас Монгол-Хятадын хилийн боомтоор дамжин өнгөрөх галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар ярилцжээ.


Тус компанийн мэдээлснээр, 2021 онд "УБТЗ" -аар дамжин өнгөрсөн ачаа тээврийн хэмжээ 31.1 сая тонн болсон байна. 


“ОТЗ” хэвлэлийн мэдээндээ мөн төмөр зам тавих, шинэчлэх, цахимжуулах, харилцаа холбооны салбарт туршлага солилцоход бэлэн байгаагаа дурджээ.



Холбоотой мэдээ