БНСУ-ын дугуйчид Монголын дугуйчдын уралдаанд ирж оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн спортын 2023 оны тэмцээнүүдийн сонирхогчдын ангилалд БНСУ-ын дугуйчид Монголд ирж оролцохоор боллоо.
Монголын аялал жуулчлалын
“Let’s Travel” ХХК, БНСУ-ын “AirBike” ХХК-иуд Монголын дугуйн холбоотой хамтран
2023 онд дугуйн аялал, тэмцээнүүдийг зохиох бөгөөд Солонгосын дугуйчид
“Дархан-88” болон “Морь хурдан уу, дугуй хурдан уу?” тэмцээнүүдэд ирж оролцох
юм байна.
Мөн Монголдоо брэнд болгох
олон улсын томоохон тэмцээнийг зохион байгуулж хамтран ажиллах талаар хоёр тал санал солилцжээ.