Эх, нярайн асуудлаарх хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-23 08:38:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд "Эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.


Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд “Шинжлэх ухааны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээр мэдээлэл хийх юм.


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг, Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын тайлангийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг тус тус сонсоно.



 


 


 




Холбоотой мэдээ