Хөлбөмбөгийн 75 настай хөгжөөн дэмжигч Монголоос Катарт очжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-27 14:28:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын сэтгүүлчдээс “Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус улсад очиж ганцаараа сурвалжилж байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-гийн бичсэн ДАШТ-ий эргэн тойрны мэдээ, мэдээлэл, тодруулгыг та бүхэнд хүргэж байна.


Хөлбөмбөгийн супер фанат


"Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цөөнгүй тооны монголчууд газар дээр нь ирэн үзэж байгаа аж.


“Тэдний нэг нь энэ жил 75 насны сүүдэр хүрч буй Д. Дэнсмаа гуай. Хөлбөмбөгийн улаан хорхойтон Дэнсмаа гуайн зээ охин болон хүргэн нь Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзүүлэхээр Катарт аяллын компаниар зуучлуулан иржээ. Тоглолтын тасалбараа хараахан аваагүй байсан тэдний тухай Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар мэдээд Дэнсмаа гуайг хүлээн авч уулзаж, ДАШТ-ий тасалбарыг өөрт нь болон хүүхдүүд нь бэлэглэсэн төдийгүй  хөлбөмбөгийн дэлхийн одуудтай хамт зургаа авахуулах боломж олгосон нь тэдэнд баяр дээр нь баяр нэмлээ” хэмээн Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/ Катараас мэдээлж байна.









Холбоотой мэдээ