Спортын зүтгэлтнүүд төрийн одон хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-30 09:41:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн дарга Н.Оюунбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнийг Алтан гадас одонгоор шагналаа.


Шагналыг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар гардуулав. Н.Оюунбат нь Биеийн тамир, спортын салбарт 17 жил ажилласан бол С.Мөнх-Эрдэнэ 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнууд юм.


БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан шагнал хүртсэн энэ зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлэх үеэр "Өнгөрсөн хугацаанд салбартаа манлайлагч нь байж, биеийн тамир, спортын салбарт оруулсан өндөр гавьяаг үнэлж байгаа юм" хэмээн онцоллоо.



Холбоотой мэдээ