Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн шагналын сан 1.2 тэрбум төгрөг юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-30 12:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лиг /2022-2023 улирал/ пүрэв гарагт UG ARENA-д нээлтээ хийх бөгөөд энэ удаа шинэ өнгө төрх, шинэ менежменттэй явагдах юм байна.


Үндэсний дээд лигт эрэгтэй 10 баг оролцох юм. Тодруулбал, Хүлэгүүд, Erdenet Miners, Алтан Дорнодын Дайчид, Тэнүүн Өлзий Металл, М Гарьд, Миг даатгалын Завхан Бродерс, IHC APES, Налайх Бизон, ШУТИС Шаркс, Баянгол Харцага гэсэн багууд өрсөлдөх юм.


Түүнчлэн олон жил завсардаад байсан эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд анхаарч Erdenet Miners, М Гарьд, Улаанбаатар Амазонс, Ховд Чандмань, ОТИС Шилүүснүүд, Хил Хамгаалахын Аравт гэсэн эмэгтэйчүүдийн 6 баг ур чадвараа сорихоор болжээ.


Энэ улирлын онцлог нь сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр буюу 1.2 тэрбум төгрөгийн шагналын сантай зохион байгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ