“Токио Их дуулга 2022” тэмцээнд дэвжээний эзэд илт давуу тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-05 09:22:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Токио Их дуулга 2022” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы нийслэл хотноо явагдаж шилдгүүдээ тодрууллаа.


Энэхүү Их дуулга тэмцээнд япончууд эх орныхоо дэвжээн дээрээ илэрхий давамгайлж 12 алт, 12 мөнгө, 15 хүрэл медальтай тасархай тэргүүллээ. БНСУ-ын баг тамирчид 1 алт, 2 хүрэл медальтай 2 дугаар байрт шалгарсан бол Итали 1 алтан медальтай 3 дугаарт бичигдэв. Герман, Австрали тус бүр нэг мөнгө, Франц 3 хүрэлтэй 4, 5, 6 дугаар байр эзэллээ. Харин Монголын жүдочид 2 хүрэл медальтай 7 дугаар байрт шалгарлаа.


Гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатараар удирдуулсан Монголын шигшээ багийн 13 тамирчин энэ тэмцээнд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм


Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг жинд Дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэв.




Final Results (-66 kg)

 

1. MARUYAMA Joshiro (JPN)

2. HATTORI Shinsei (JPN)

3. GOBERT Maxime (FRA)

3. Ёндонпэрэнлэйгийн Басхүү (YONDONPERENLEI Baskhuu, MGL)

5. TAKEOKA Takeshi (JPN)

5. SETZ Martin (GER)

7. TANAKA Ryoma (JPN)

7. BALARJISHVILI Georgios (CYP)





Final Results (-52 kg)

 

1. ABE Uta (JPN)

2. SHISHIME Ai (JPN)

3. OMORI Kisumi (JPN)

3. Лхагвасүрэнгийн Сосорбарам (LKHAGVASUREN Sosorbaram, MGL)

5. YOKOTA Hikari (JPN)

5. JANG Seyun (KOR)

7. ASVESTA Sofia (CYP)

7. DEGUCHI Kelly (CAN)

Холбоотой мэдээ