Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-05 13:19:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн 650 цэгт борлуулж байна. Ингэхдээ өдөрт 310 тээврийн хэрэгслээр 2000-2200 тн түлш ханган нийлүүлж байгааг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.


Одоогоор 59 агуулахад 116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байгаа аж. Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн нөхцөл байдал, түлшний чанар, стандарт, борлуулалт, тээвэрлэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ярихдаа, “Баруун, зүүн үйлдвэрт 14 шугам ажиллаж байгаа. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай. Ид хүйтэн үед өдөрт 3800-4000 тонн түлш гарч байсан” хэмээлээ.  

 

Холбоотой мэдээ