Аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан хүний тоо 20.3 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-12 11:49:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний 10 сарын байдлаар 3547 болж, өмнөх оны мөн үеийнхээс 344 (10.7 хувь)-өөр нэмэгджээ.


Объектын түймэр 2022 оны эхний 10 сард 2548 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 436 (20.6 хувь)-гаар, биологийн гаралтай аюулт үзэгдэл 174 болж, 97 (2.3 дахин их)-гоор нэмэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний 10 сарын байдлаар 228 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 58 (20.3 хувь)-аар багасжээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас дээрх хугацаанд 27.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 3.1 тэрбум төгрөг зарцуулсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Холбоотой мэдээ