Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу энэ сарын 21-ний 08:04 цагт иржээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 43х33 хэмжээтэй байшингийн дээврийн баруун урд хэсэг шатаж байсан.
Алба хаагчид 08:30 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
