ХОВД: Нутгийн 85 хувьд цасан бүрхүүлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Мэргэжлийн байгууллагын хийсэн
судалгаагаар нутгийн
85 хувьд нь цасан бүрхүүлтэй, 15 орчим хувьд цасан бүрхүүл тогтоогүй
байна.
Тодруулбал, өнгөрсөн арав хоногт Ховд аймгийн Мөст, Цэцэг сумын нутгаар цас ороогүй. Булган, Алтай, Үенч суманд 15 см зузаан цастай байна. Дарви суманд 4 см, Чандмань суманд 3 см, Зэрэг, Жаргалант, Манхан, Ховд, Дуут суманд 1 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Алтайн
өвөр говийн сум (Булган,
Алтай, Үенч сум)-дын нутагт нам дор газраа 10-15 см, уулаараа 30-50 см, гуу жалганд 80-100
см, хунгарласан газраа 100-120 см зузаан цастай байна. Эдгээр суманд малын бэлчээрлэлтэд хүндрэл үүссэнээс
малчид цас багатай нам дор газар луу
нүүдэл хийх, мал осгох, өвс тэжээлийн хомсдолд орж малын хорогдол
нэмэгдэх тохиолдол гарч байна.
Ойрын өдрүүдэд буюу энэ сарын 23, 24-нд зарим газраар цас орох төлөвтэй.