Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд 136 иргэн нэрээ дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-03 12:57:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 


Уг хуралдаанаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулав. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд хүлээн авсан бөгөөд ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, хугацаандаа материалаа ирүүлсэн 136 нэр дэвшигчийн жагсаалтыг гаргажээ. 


Эдгээр 136  нэр дэвшигчээс 11-ийг нь Зөвлөлдөх санал асуулга удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгон шалгаруулах юм.

Холбоотой мэдээ