Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлажээ.
Хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байгаа бөгөөд Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам Засгийн газрын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл зэрэг долоон асуудал хэлэлцэж буй аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд албан ёсоор нэгдсэн мэдээлэл өгөхөөр болжээ.