Инженер хангамж, нийтийн үйлчилгээний чиглэлээр 35 гомдол ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-30 11:33:54

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв (ШУЗТ)-д энэ сарын 29-нд инженер хангамж, нийтийн үйлчилгээний чиглэлээр иргэн аж ахуйн нэгжээс 35 гомдол иржээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтэс тохижилтын албанд борооны устай холбоотой гурав, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд нүхэн гарцны борооны устай холбоотой нэг, Сонгинохайрхан дүүрэгт нохой устгалтой холбоотой гомдол иржээ. ШУЗТ-өөс гомдлуудыг дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажилласан байна.

Мөн өдөр нийслэлийн хэмжээнд 4 удаа цахилгаан тасарч 140 аж ахуйн нэгж, 1972 айл өрх хамарсан бөгөөд “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” компани шуурхай ажиллаж, шийдвэрлэсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ