ӨНӨӨДӨР: МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн үйл ажиллагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-19 07:21:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 19-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 4 дэх өдрөө үргэлжилнэ.


09.00-17.30 цагт: МУИС-ийн хичээлийн 2-р байранд тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт 78 дахь удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.


10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 


10.00-14.00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороод хуралдана. 


11.00 цагт: АН-ын төв байранд (Шонхор тауэр) 4/11 Мэдээллийн цаг”-аар тус намын дарга болон удирдлагууд Эв нэгдлийн хурлын талаар мэдээлнэ Утас: 9100-0017.


15.00 цагт: МУБИС-ийн 3-р байранд БШУЯ-ны захиалгаар МУБИС-ийн “ГАРААНЫ ИННОВАЦИД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХЭРЭГСЭЛ” ХХК-д үйлдвэрлэсэн физикийн хичээлийн 240 багц сургалтын хэрэглэгдэхүүнийг 40 ЕБС-д хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 8810-2915


20.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн АН-ын байранд тус намын даргын сонгуульд нэр дэвшигч нарт батламж гардуулж, Эв нэгдлийн ажлын хэсэг улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ