БАЯН-ӨЛГИЙ: Анита Фарни сурагчдын англи хэл сурахад нь дэмжлэг үзүүлж ном хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-23 11:43:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын иргэн, хатагтай Анита Фарни Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын англи хэл сурахад нь дэмжлэг болгож ном хандивлав.


Түүний хувьд 1998 онд анх Монгол Улсад аяллаар ирсэн цагаасаа хойш манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд, номын сангуудыг англи хэлний ном, бусад хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж, сурагчдын англи хэл сурахад нь дэмжлэг үзүүлж байгаа.


Мөн тухайн хугацаанд МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн сургуулийн дотуур байрны барилга барих, аймгийн МСҮТ-ийн Дотуур байрны ор, дэвсгэрийг шинэчлэх, ширээ, сандал нийлүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудыг номоор хангах, сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажилд дэмжлэг үзүүлж ирсэн аж.


Энэ удаад 6, 7, 10, 11 дүгээр ангийн сурагчдад зориулсан ‘’Khaliun and kate’’, “Odno’s Olympics”, “Nergui's New neighbor”, “Ankhmaa's answer” зэрэг 7651 ширхэг ном илгээснийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар хүлээн авч, сургуулиудад хуваарилж байна. 

Холбоотой мэдээ