Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарийг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-25 08:04:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Замын-Үүд-Эрээн” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг өнөөдрөөс өөрчиллөө.


Тодруулбал, Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобус өнөөдөр 8.00, 8.10, 8.20, 8.30, 8.40, 8.50, 9.00, 9.10, 9.20, 9.30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө.


Тиймээс дараах шаардлагыг хангасан иргэд тус чиглэлд зорчих тасалбараа авна. Үүнд:

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

2. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэд үүнээс үүссэн асуудлыг өөрөө хариуцах аж. Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтойг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.


Түүнчлэн, Ховд аймгийн Булган сум - БНХАУ-ын Такешикен тосгон чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ мөн өнөөдрөөс эхэлж байна. Зорчигчид https://eticket.transdep.mn/ сайт болон өөрт ойр байрлах билетийн кассаар үйлчлүүлэх боломжтой аж. 

 



Холбоотой мэдээ