Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОС-АНЖЕЛЕС. /NBA/. “Лос Анжелес Лейкерс” багийн супер од Леброн Жеймс
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ бүх багийн эсрэг тоглолтод 40-өөс доошгүй оноо
авсан анхны сагсанбөмбөгч боллоо.
Өдгөө 38 настай
тэрбээр Лос-Анжелес хотын “Crypto.com” аренад мягмар гарагт болсон “Лос Анжелес Клипперс” багийн эсрэг тоглолтод
46 оноо авснаар энэхүү амжилтын эзэн болжээ.
Хэдийгээр “Клипперс”
нь Л.Жеймсийн хувьд эсрэг тоглолтынх нь үеэр 40-өөс доошгүй оноо оруулсан “NBA”-ын 30 дахь баг болсон ч “Лейкерс”-ийг
133-115 онооны харьцаагаар буулган авсан байна. Тэрбээр мөн тоглолтын үеэр 3
онооны есөн шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ.
Л.Жеймс домогт
сагсанбөмбөгч Карим Абдул-Жаббарын тогтоосон бүх цаг үеийн хамгийн олон оноо
авсан амжилтыг эвдэхэд ердөө 177 оноо дутуу байна. “Лейкерс”-ийн төвийн
тоглогч асан, өдгөө 75 настай К.Абдул-Жаббар 1989 онд зодог тайлахаасаа өмнө
1560 тоглолтод 38 387 оноо авчээ.
Одоогоор Л.Жеймс
1404 тоглолтод 38 210 оноо аваад байна. Энэ улиралд “Лейкерс” 22 хожиж, 26
хожигдсон үзүүлэлтээр “NBA”-ын Өрнөд бүсийн 13 дугаарт жагсаж байна.